Загалмайтны тооллын өмнөх 6-7 зууны үед Этиопын Абиссиниан уулнаа ямаа хариулан аж төрдөг Калди гэдэг хүү байжээ. Нэгэн өдөр Калдигийн ямаанууд гэнэтхэн бүжиглэж байгаа мэт цовхчиж, цовоо цолгиун байдалтайгаар өдрийг өнгөрөөж гэнэ. Калди хүү ямаануудаа өдөржин ажигласны дүнд тэд ойд ургасан модноос жижиг улаан жимс зулгааж идээд ийнхүү эрч хүчтэй, цовоо байж ихэд хөөрөн цовхчиж байгааг мэдэж авчээ. Гайхаж хоцорсон Калди өөрөө тэр жимснээс идэж үзтэл гашуун, аргуун хэдий ч бие нь хөнгөрөн сэтгэл нь хөдлөж, баяр хөөрийг мэдэрч эхэлсэн гэдэг. Тэгээд хүү жимснээс хэдийг авч ойр орших Исламын сүмийн ламд үзүүлжээ. Лам олон янзаар туршиж үзээд нойр үргээж, бие сэргээдэг болохыг мэдсэн төдийгүй чанаж, хандыг нь уух нь илүү амттай гэдгийг ч олж нээсэн байна. Үүнээс хойш лам нар шөнийн залбирлын үедээ сэргэх гэж хэрэглэдэг ундаа нь болсон түүхтэй.
Кофег хэдэн цагт уух нь зохимжтой вэ?
Ихэнх хүмүүс кофег эрч хүч бэлэглэгч гэж үзэн өглөөгүүр уудаг. Үнэндээ бид үр болон хууралт, чанасан аргуудаас нь эхлээд кофег ялгаж, өөрийн дуртай амтыг олсон байдаг ч уух дуртай ундааныхаа талаар ихэвчлэн юу ч мэдэхгүй байдаг. Тухайлбал, кофег хэдэн цагт уухад ямар нөлөө үзүүлэх болон энэ биед сайн, муу ямар нөлөөл илүүтэй үзүүлдэг талаар огтхон анхаардаггүй.
Биологийн цаг ба кофе уух цаг
Хүний бие организм биологийн цагийнхаа дагуу нэгэн эрхтэн тогтолцоо нь өөрсдийн үүргээ гүйцэтгэж, биеийн дулаанаа өөрчлөхийн зэрэгцээ, дааврын ялгаруулалтаа зохицуулж байдаг. Нэг ёсондоо бие организмын тогтсон хэмнэл гэж хэлж болно. Хүн яагаад шөнө унтдаг гол шалтгаан ч биологийн цагтай холбоотой. Цаашилбал зан ааш, сэтгэл санааны байдал тухайн өдөр ямар байх, эрүүл байсах эсэх, хэд наслах нь ч биологийн цагийнхаа хуваарьтай нийцүүлэн амьдрах эсэхээс хамаардаг гэхэд хилсдэхгүй.
Кофег хэдэн цагт уух нь зохимжтой вэ?
Тэгвэл кофе уухаа биологийн цагтайгаа зөв уялдуулахдаа гортизол гэх дааврын ялгарал бага үед уух хэрэгтэй гэнэ. Стрессийн эсрэг даавар болох гортизол нь таныг аюултай, тааламжгүй нөхцөлд хариу үзүүлэх үед ихээр ялгардаг бөгөөд өглөө 8-9 цагийн хооронд хамгийн өндөр түвшиндээ хүрдэг. Бодисын солилцоог зохицуулж, ой санамжийг сайжруулан, цусан дахь сахарыг хянаж, үрэвслийг багасгах нь гортизолын үүргийн нэг хэсэг болдог байна. Стрессийн эсрэг хариу урвал үзүүлдэг, бөөрний дээд булчирхайнаас ялгардаг гэх уг дааврыг кофены хэт их, замбараагүй хэрэглээнээс үүдэн архаг түвшинд хүргэж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
Кофег хэдэн цагт уух нь зохимжтой вэ?
Мөн өдөр 12-13, орой 17:30-18:30 цагийн үед ихээр ялгардаг байна. Тэгэхээр биенд угаасаа гортизол ялгаран сэргээж байхад энэ цагуудад дээр нь коффеин нэмж хэрэглэн, биеэ зовоож болохгүй гэнэ. Дурдсан цагуудад кофе ууж, гортизол коффеин хоёрыг хамт хэрэглэснээр бие тань хэт их хөөрөлд ирж, улмаар үүндээ дасаад дараа нь хэдэн аяга кофе уугаад ч сэргэхээ больдог гэнэ. Үүнийг Америкийн Дартмутск коллежийн эрдэмтэн Стивен Миллер тогтоожээ.
Кофег хэдэн цагт уух нь зохимжтой вэ?
Эрдэмтэн Стивен Миллерийн зөвлөснөөр кофег өглөө 7 цагт биш 9:30-11:30 цагийн хооронд уухыг зөвлөж байна. Учир нь энэ үед гортизол “амарч” байдаг. Харин өдөр 13:30-17.00, “шар шувуунууд” 19 цагаас хойш уух хэрэгтэй гэнэ.
Олон хүн коффеиныг сэргэхийн тулд хэрэглэдэг учир өглөө сэрэнгүүтээ хэрэглэх хэрэгтэй гэж андуу боддог. Стивен Миллерээс бусад эрдэмтэд ч гортизол ялгарч байгаа оргил цагаар кофе эсвэл энергийн ундаа уух нь коффеины нөлөөллийг маш ихээр багасгаж, цаашлаад эмэнд дасах, ингэснээр өвчнөө эмээр дарж, эдгээж чадахгүй болдог сөрөг үр дагавартай гэж үзсэн нь бий.
Нэмж хэлэхэд биологийн цаг болон гортизолын огцом ялгаралт нь нарны гэрлээр зохицуулагддаг. Энэ нь таны унтлагын цагийн хуваарьтай ямар ч хамааралгүй гэсэн үг юм. Тодруулбал таны хэдэн цагт сэрсэнээс үл хамааран гортизолын ялгаралт 50 хувиар нэмэгддэг бөгөөд сэрснээс чинь хойш хамгийн багадаа 1 цагийн дараа таны бие кофе уухад бэлэн болдог гэдгийг анхаараарай.
Жич: Өглөө хэдэн цагт сэрнээс чинь үл шалтгаалан 1 цагийн дараа бие махбод кофе уухад бэлтгэгддэг. Мэдээж өлөн дээрээ хэзээ ч кофе ууж болохгүй. Кофе уухын өмнө болон дараа заавал 1 аяга ус уух хэрэгтэй гэдгийг сануулах байна.
Кофены өмнө ба дараа
Кофены үрээр хийсэн ундаа эспрессо, американо, капучино, латте зэрэг кофены маш олон төрөл байдаг. Гэхдээ хүний мэдрэлийн системд хэрхэн нөлөөлж буйг нь шинжвэл бүхэл үрээр хийсэн кофе болон найруулдаг кофе хоёрын дунд үндсэн ганц ялгаа бий. Учир нь кофены үр бүтцийн хувьд олон төрөл байдаг. Үрийн гаднах бүрхүүлд хүч чадал, сэтгэл санаа дээшлүүлэгч бид бүгдийн мэдэх кофеин гэгч алкалоид байдаг бол дотор нь теобромин гэдэг бас нэгэн алкалоид агуулагддаг. Найруулдаг кофе үйлдвэрлэх явцад кофены үрийн зөвхөн доторх хэсгийг л ашиглан гаднах бүрхүүлийг дотор хэсгээс нь ялган авч эм бэлдмэл эсвэл энергийн бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Үрлэн кофены хувьд хоёр төрлийн алкалоид агуулдаг. Бид кофе уух үед энэхүү хоёр алкалоид бидний бие махбодид нэгэн зэрэг ордог ч өөрсдийн гэсэн дэс дараалалтайгаар үйлчилдэг онцлогтой. Теобромин 25 орчим минутын дараа “ажилдаа” ордог. Нөлөөлөх механизтни хувьд: коффеин нь бөөрнөөс бусад бүх эрхтний судсыг нарийсгах чадвартай байдаг. Хэдэн балга эспрессо уухад бөөрний судас эсрэгээрээ өргөсдөг, Үр дүнд нь даралт өсч, шээс ихээр хүрнэ. Шээс ихээр хүрэх нь бөөрний цусны эргэлт сайжирсантай холбоотой. Гэвч кофе уусны дараа 30 минут ч өнгөрөөгүй байхад бидний нойр аажим аажмаар хүрч, бөөрөнд нэг л таагүй мэдрэмж төрөх болдог. Энэ нь теобромины үйлчилгээ идэвхжсэний шинж буюу бүх эрхтний даралт ихсэж, харин бөөрнийх буурсан гэсэн үг юм. Тиймээс Бөөрний цусны урсгалын хямралаас зайлсхийхийн тулд кофе уухаас өмнө ус уух хэрэгтэй.
Кофег хэдэн цагт уух нь зохимжтой вэ?
Сайн чанарын бүхэл үрийн кофенд уусныхаа дараа заавал 1 аяга шүлтлэг ус ууж байгаарай. Энэ нь коффейны биед үзүүлэх үйлчилгээг сааруулж, бөөр болон бусад эрхтэнд нөлөөлөх уршгийг багасгадаг. Аяга кофены араас ус ууж хэвшихгүй бол таны бие махбодь үргэлж хүчилшиж, хөгшрөлт хурдсах болно.
Эхэн үед кофе уусны дараа шүлтлэг ус уух нь танд утгагүй, тэрчлэн төвөгтэй санагдаж болох ч, ингэснээр та эрүүл мэнддээ хор хөнөөлийг учруулахгүй. Мөн кофеноос үүсэлтэй шүдний шарлалт үүсэхээс ч мөн хамгаалдаг юм.
Сайн кофе уух дуртай хүмүүс ус уух өөр бусад шалтгаан ч бас бий. Кофе уухаас өмнө ганц балга ус уух нь яг л анх удаа ууж байгаа мэт амтыг мэдрүүлдэг гэх хүмүүс бий. Кофег бага багаар балгаж уухад дараа дараагийн балга бүр эхнийх шиг гоц амттай мэт санагддаггүй гэж үзсэн хүмүүс кофе уухынхаа өмнө ус уух дуртай байдаг. Цэвэр ус амны амт мэдрэх хэсгийг “угааснаар” кофе уух болгондоо анхны амтаа дахин мэдэрдэг гэсэн үг.
Мөн цусны даралт ихсэх вий гэж эмээдэг хүмүүсийн хувьд цэвэр ус уусныхаа дараа кофе уух нь маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Ус уухад коффеиний нөлөөлөл суларч зүрхний хэмнэлт огцом өсч, хурдан цохилохгүй.