Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ
“7-р сарын 26-нд 264 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь шинжилгээгээр, ажиглалтад тусгаарлагдсан давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй байна. 288, 218 хүнийг эмчлэн эдгэрүүллээ. 70 хүн эмчилгээнд байгаагийн 64 нь хөнгөн.
Өнөөдөр өглөө Франкфуртын онгоцоор 266 иргэн ирсэн. Үүнээс сэжигтэй гэж дөрвөн хүнийг, мөн хавьтал гэж дөрөв, нийт найман хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа.
ХӨСҮТ-д 250 ор орон бэлдсэн байсан бол одоо орны тоог нэмж 350 болгохоор ажиллаж байна. Хувийн хамгаалах хэрэгсэл, эм тарианы нэг сарын нөөцтэй. Дараагийн хангалтууд удахгүй ирнэ. Хангалт ирэх сүүлийн хугацаа 21 хоног гэж мэдээлж байгаа. Цаашид 10, 11 дүгээр сард зориулж хангамжийг өндөр зэрэглэлд зохион байгуулж байна. Улс орнууд хил хаагдсанаас олон улс оронд ДОХ-ын эм тасарсан. Манай улс чартер нислэгийн онгоцуудаа маш сайн ашиглаж шаардлагатай эм, хангамжаа авч байгаа.