Монголын улс төрийн гол хоёр намын нэгд хүлээн зөвшөөрөгдсөн Ардчилсан нам амь тавихад ойрхон иржээ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн тодорхой болсон зургаадугаар сарын 25-нд С.Эрдэнэ намын дүрмийн дагуу хариуцлага хүлээн огцорч байгаагаа мэдэгдээд УИХ-д сонгогдсон Ц.Тувааныг намын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж, намын даргын тамгаа хадгалуулахаа мэдэгдсэн юм.
АН-ын дүрмийн 6.1-д зааснаар тус намын Үндэсний бодлогын хороо хуралдан АН-ын даргыг чөлөөлж, оронд нь намын аль нэгэн дэд даргад намын даргын эрх үүргийг шилжүүлэх ёстой байсан ч С.Эрдэнэ Үндэсний бодлогын хороогоо хуралдуулаагүй. Өөрөө бие даан шийдвэр гаргаад Ц.Туваанд тамгаа өгсөн билээ. АН ийнхүү тамга түр хадгалагчтай болсны дараа гишүүд нь дүрмээ даган ажиллах санаачлагыг өрнүүлж, долдугаар сарын 03-нд АН-ын даргын сунгааг зарлуулж, нэр дэвших гишүүд нь материалаа хүргүүлсэн. Гэвч өнөөдөр энэ нам дүрмийн залгаад удирдлагын хямрал руу гүнзгий орох бэлтгэлээ хэдийнэ хангажээ.
Ардчилсан намд улс төрд байр сууриа хүчтэй илэрхийлэх сүүлчийн хоног өдрүүд ирж явна
Намын дүрмийнхээ дагуу бол өдийд АН-ын даргын сунгаа явагдаж байх ёстой. Гэвч Ц.Туваан даргын сунгааг зогсоож, өөрөө ямар ч хуралгүй, ямар ч дэмжлэггүйгээр АН-ын даргын суудалд шууд залрах төлөвлөгөө зохиож эхэлжээ. Ц.Туваан намын даргын сунгаагаа эхлүүлсэнгүй. АН-ын даргад нэр дэвших хүсэлтээ өгсөн 10 гишүүнийх нь материал түүний ширээн дээр тоосонд дарагдаж, Ц.Тувааны өөрийнх нь намын дарга болох атгаг санаанд уусан шингэх төлөвтэй болжээ. Ц.Туваан сунгаа хийхгүй байгаагаа 3 удаа 3 өөр шалтгаанаар тайлбарласан гэж байгаа.
- Миний бодлоор бол даргын сунгаа хийхэд арай болоогүй байна.
- Тодорхой хүмүүс гомдол гаргаад байна.
- Коронавирусээс болгоомжлоод ҮБХ-ны хурлаа хийж болохгүй байна.
Ийм аар шаархан тайлбар тавьж хурлыг хойшлуулж байгаа Ц.Туваан өчигдөр 400 гишүүнтэй Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, 216 гишүүн оролцлоо гэж мэдэгдсэн хурлынхаа 100 хүний саналаар намын даргыг орлон үлдэх шийдвэр гаргасанаа зарлав. АН-ын дүрэмд Үндэсний бодлогын хороо хуралдаагүй үед намын Улс төрийн зөвлөл нэртэй 40 гишүүнтэй хамтын удирдлагатай байгууллага намын шийдвэрийг гаргадаг байна. Гэвч сонгуулиас хойш сарын дотор АН-ын Улс төрийн зөвлөл амилсангүй. Үндсэндээ Ц.Тувааны гаргаж буй мэхнээс болж Ардчилсан намд улс төрд байр сууриа хүчтэй илэрхийлэх сүүлчийн хоног өдрүүд ирж явна.
Ц.Туваан ч бас хариуцлага хүлээн огцрох ёстой хүн
АН-ын залуус арчаагүй байна. Тэд 30 жил улс төрд буг болж, улс төр, бизнесийн том том бүлэглэлүүдийг төрүүлсэн ах нараасаа салаад өнөөдөр тэрхүү бүлэглэлийн гар хөл болж яваа Ц.Туваанд намын даргын суудлаа зүгээр л харж байгаад өгөхдөө тулж явна. Ц.Туваанаас шинэ юм хүлээгээд нэмэргүй. Тэр бол С.Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрын дунд гүйж явсан зүгээр нэг мөлгөр нөхөр төдий.
Намаа сонгуульд ялагдуулсан АН-ын удирдлага хариуцлага хүлээгээд огцордог дүрэмтэй нь үнэн юм бол сүүлийн дөрвөн жил АН-ын багт ажиллан ЕНБД, дэд даргаар ажиллаж байсан Ц.Туваан ч мөн огцрох ёстой хүн. Нөгөө талаар сонгуулийн сурталчилгааг түгээн ажилласан хэвлэл мэдээллүүд өнөөдөр АН-аас төлбөр, тооцооны хөлсөө аваагүй яваа. Ц.Туваан бүх хэвлэл мэдээлэлд “Би мэдэхгүй” гэсэн хариулт өгч байгаа нь үнэн. Хэрвээ Ц.Туваан хэвлэл мэдээллийн сурталчилгааны мөнгийг шийдэж чадахгүй, мэдэхгүй л юм бол АН-ын удирдлагыг төлөөлөх эрхгүй баймаар. Шударга зарчим талаас харвал тэр сонгуулийн санхүүжилтийн үлдэгдлээ шийдэж чадахгүй байгаагаа зарлаад, энэ тооцоог барагдуулах дараагийн даргын эрэлд гарч, намын даргын сунгааг зарлах учиртай.
Өнөөдөр АН-ын даргын суудлыг луйвараар элзэн сууж болох ч маргааш хамтдаа өнхөрнө
Орон нутгийн сонгууль ойртож байгаа. Энэ янзаараа бол АН орон нутгийн сонгууль руу бөөн маргаан, хэрүүлтэй орж, багаараа ахиад ялагдал хүлээх нь ойлгомжтой. Эв нэгдэлгүй, энэ тэнд хэрүүл жингэнэсэн АН дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч ялагдана. 2024 оны УИХ-ын сонгуульд ялна гэж хэлэхэд хэцүү. Үүний дараа АН-д жинхэнэ мөхөл ирж, улс төрийн тавцангаас өөрийн эрхгүй арчигдаж мэдэх юм.
Угтаа бол Ардчилсан нам амьд оршиж байх нь Монголын нийгэмд хэрэгтэй. Хэтэрхий улстөржиж, нийгмээ хуваан, эрх мэдэл рүү ямар ч үнээр хамаагүй улайран шунадаг биш эрх баригчдын сайныг дэмждэг, алдааг сануулж нь цочоодог зөвд зөөлөн, бурууд нүд хурц ийм эрүүл улс төрийн нам заавал байх ёстой. Ардчилсан нийгмийн 30 жилийн ой дээр АН-д маш том үе солигдож байна. Хэтэрхий амбицтай АН-ын толгой улстөрчид орон зайгүй өөрийн эрхгүй тавьж өгцгөөж буй.
Ийм үед АН-ын залуучууд өөрсдөө намаа цэвэрлэж амжихүй бол энэ нам сөнөхөд ойрхон ирлээ. Эрх барьж байгаа МАН дотоод цэвэрлэгээгээ явцын дунд хурдтай хийчихсэн. Энэ намд 1970-аад оныхон бодлого барьж, 1980-аад оныхон шийдвэр гаргалцаад, хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчдийн тоонд нэрлэгдээд эхэлсэн. Сонгуулийн ялагдлаас болж шийдвэр гаргах эрх мэдлээс шахагдаж, сурсан мэдсэн зүйлгүй, хүсэл тэмүүлэлгүй хоосон улстөржин, гудамжны тэмцэл хийхээс өөр сонголтгүй үлдэх аюулд тулж байгаа АН-ын залуучуудаас юуг хүлээх юм бэ.
Намынхаа хурлыг хуралдуулж, АН-ын даргын шударга өрсөлдөөнийг эхлүүл. АН-ын даргын тамгын бүр биш түр өгсөн шүү, андуураад байна Ц.Туваана аа! Тоглоомын хүүхэлдэй болж, хоосон амбицлаад хэн ч хожихгүй. Өнөөдөр АН-ын даргын суудлыг луйвараар элзэн сууж болох ч маргааш хамтдаа өнхөрнө.
Д.ЖАРГАЛАН
4 comments
Энэ туваан харах царайны хоосон мөлгөр толгой өөрийгөө ЕС болчих магадлалтай гэж мөрөөдөж байгаа байх даа. Гэдэс гүзээгээ захирч чадахгүй байж яаж улс орноо удирдах юм бэ? Одоо жэнко дахин ерөнхийлөгчид үзэх нь дээ. Түй чоорт АН.
tavisan asuudal ni mash zuv baina.tuvaan, temuujin ch bas khariutslaga khuleekh yostoi. ded darga nar geed yavj baisan khumuus biz dee. yamar ikh aldaatai bichdeg nokhor ve ene jargalan
Ардчилсан намын бодийг хөтөлсөн,шоронгийн ялтан сэтгэлгээтэй С.Эрдэнэ гэж нэг юм далд орох нь уу?үгүй юу?энэ этгээд манай намын нэр нүүрийг ч ёстой нэг шороотой хутгасандаа
Гарчигаа зөв бичэээчээээ!!!!