Тайландад буддын шашны оршуулгын зан үйлийн дагуу 1959 онд хүүхдүүд хөнөөсөн, цуврал аллага хийсэн хэргээр буудуулсан Хятадын цагаач Си Куэйн занданшуулан шарилыг чандарлалаа. Чандарлах ажиллагааг Тайландын One онлайн сувгаар шууд дамжуулсан байна.
Си Куэйг 7 хүүхдийн аминд хүрсэн, махыг нь идсэн хэргээр ялласан юм. Түүнд шүүхээс буудан хороох ял өгч, ялыг 1959 оны есдүгээр сарын 16-нд гүйцэтгэжээ. Тухайн үед Си Куэй 32 настай байсан гэнэ. Түүний цогцсыг Шүүх эмнэлгийн музейд шилжүүлж, занданшуулан цуврал алуурчны үзмэр болгон тавьжээ. Цаг хугацааны явцад Си Куэйн нэр хүмүүсийн хувьд хүмүүжилгүй хүүхдүүдээ айлгадаг хэрэгсэл болон хувирчээ.
2019 оны наймдугаар сард олон нийтийн дарамт шархалтаар Си Куэйн шарилыг чандарлах шийдвэр гаргасан байна. Хүмүүс ингэх болсон нь нас барсан хүний шарилд буддын шашны бус байдлаар хандсан, дээр нь Си Куэй цуврал аллага хийгээгүй байх магадлалтай гэж үзжээ.
Шарилыг чандарлахын өмнөхөн лам нар оролцон хойдхыг нь уншиж, шашны зан үйл хийсэн байна.
Си Куэй нь тай хэлээр ярьдаггүй, ойлгодоггүй хятад цагаач байсан юм. Тэрээр 1944 онд Тайландад ирээд улаан чинжүүний тариалан дээр ажилладаг байжээ. Дараа нь Районг мужид очиж, хувиараа бизнес эрхлэн ногоо тарьж, зардаг болжээ. 1958 онд түүнийг найман настай хүүгийн эцэг хүүхдийнх нь дотор гэдсийг аваад, цогцсыг нь шатааж байх үйлдэл дээр нь баривчилсан гэж мэдээлдэг байна. Ингээд мөрдлөгийн явцад Си Куэйг өөр зургаан хүүг хөнөөсөн хэрэгт буруутгажээ. Харин Куэй шүүх дээр өөрийгөө буруугүй гэж мэдэгдэж байсан юм.
Гэвч хятад эрийг мэддэг хүмүүс, түүнчлэн архивын хэргийг судалсан шинжээчид энэ хэргийн буруутан нь Си Куэй мөн гэдэгт эргэлздэг. Си Куэйг мэддэг хүмүүс сайн, тусч хүн байсан гэдэг байна. Харин архивын материал судлаачид хоорондоо таарахгүй олон сэжмийг энэ хэргээс гарагж ирсэн байна. Зарим тохиолдолд Си Куэй тухайн гэмт хэргийг хийсэн байх боломжгүй газрууд ч багтжээ. Тайландын цагдаа асан Крайсатхит болон түүнийг дэмжигчид энэ хүнд хэрэг тохсон нь хятадын эсрэг үзлээс болсон байж болзошгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: mir24.tv