Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурын хөтөлбөрт суралцах иргэдийн сонгон шалгаруулалт 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр явагдана.
Ярилцлагад орохоор эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагт бүртгэл хийсэн иргэний и-мэйл хаягт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсоор цахим шуудан очих болно. Ярилцлага биечлэн болон онлайн хэлбэрээр явагдана.
Жич: Биечлэн ярилцлагад орох иргэн бүртгүүлсэн бичиг баримтын эх хувийг авч ирэхийг анхаарна уу.
Мөн ярилцлагад оролцох иргэд ярилцлагын өдрөөс хоцорсон тохиолдолд дахин ярилцлагын цаг олгохгүй бөгөөд зээлийн хөтөлбөрт тэнцээгүйд тооцно.
Боловсрол, шинжлэх ухааны яам