Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас урд хөрш рүү Замын-Үүд, Гашуунсухайтын боомтоор нүүрс экспортолж байгаа ажээ. Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол гарц Гашуунсухайт боомтоор өдөрт дунджаар 500 орчим нүүрс тээвэрлэсэн машиныг хил нэвтрүүлж буй талаар ҮҮХШЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал мэдээлэв.
Өмнө нь манай талаас Ганц мод-Гашуунсухайтын боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох санал тавьсан билээ. Хэрэв энэ санал ажил хэрэг болбол боомтоор нэвтрэх машины тоо нэмэгдэн, улмаар нүүрсний экспорт дагаад өсөх боломжтой юм.