2020-07-24 15:031min00

Эрх чөлөөний хөшөө аянганд ниргүүлжээ

эрх чөлөөний хөшөө

Нью-Йорк төдийгүй АНУ-ынхаа хамгийн гол бэлгэдэл болсон Эрх чөлөөний хөшөө өчигдөр аянганд ниргүүлжээ. Олон нийтийн сүлжээ хэрэглэгчид энэхүү үзэгдлийг дүрсжүүлэн авсан байна.

Бичлэгээс харахад аянга хөшөөний гантиг суурийг оносон ч ямар нэгэн гэмтэл бэртэл гараагүй байна. Нью-Йоркт өчигдөр +30 градусын дулаан хэрнээ бүтэн өдрийн турш аадар бороо орсон байна. Цаг уурчид шуурга шуурч, аадар бороо орж, үерлэж болзошгүйг анхааруулжээ.

Эх сурвалж: nypost.com