ОХУ 2018-2027 оныг хүүхдийн жил болгон зарлав

2017-05-30 11:291min0
хүүхэд

ОХУ-ын Төрийн тэргүүн Владимр Путин 2018-2027 оныг Хүүхдийн жил болгон тунхаглах зарлигт гарын үсэг  зуржээ. Тэрбээр Засгийн газарт энэ 10 жилд хүүхдийн сонирхолд нийцүүлсэн гол арга хэмжээнүүдийн төлөвлөгөөг гурван сарын дотор боловсруулах үүрэг өгсөн байна.

Ингэхдээ 2012-2017 онд хүүхдэд зориулсан үндэсний стратегийг хэрэгжүүлэх явцад олсон амжилтыг бататгах асуудлыг чухалчилжээ.

Хүүхдийн 10 жил болгон тунхаглах санаачлагыг өнгөрсөн онд  Холбооны  зөвлөлийн спикер Валентина Матвиенко гаргасан байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй