Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Прокуророос С.Баяр, Ч.Давааням нарт Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн билээ.
Шүүх хурлын явцын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд Ерөнхий сайд асан С.Баяр өнөөдөр /2020.07.23-ны 14.10 цагийн орчимд/ өөрийн твиттер хуудаснаа “Монгол жиргээний түмэн сайн сууж байгаарай! Санаандгүй гомдоосон байх аваас уучилна уу. Явах өдөр байхад ирэх өдөр ирнэ. Салах өдөр байхад учрах өдөр ирнэ” хэмээн жиргэжээ.
2 comments
hench chamtai uchrahiig hysehgui shdee.
ККК… МӨН ГОРЬДОВ ОО… ЛАЛАРАА ЧАМТАЙ ХЭН УЧРАХ ЮМ…??? ЧИ ҮХЭЖ ДАЛД ОРЖ ХӨРС ШОРОО, АГААР БОХИРДУУЛНА… ЧАМАЙГ ГЭХ НЭГЧ МОНГОЛ ХҮН БАЙХГҮЙ… БҮҮ ГОРЬД…