НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллага хамтран “Завьт эргүүл” нийт 260 хүний амь насыг аварчээ.
Тэд өнгөрсөн сарын 10-наас Туул гол дагуу Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэл эргүүл хийж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1149 алба хаагч, 230 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд есдүгээр сарын 10 хүртэл эргүүл хийх аж.