Шведийн алдарт АВВА хамтлаг 2021 онд таван шинэ дуу гаргана гэж Жефф Ллойдын алдарт “Reasons To Be Cheerful” подкастад мэдээлжээ.
Ллойдын хэлснээр тус хамтлаг таван шинэ дуу бичүүлээд энэ онд гаргахаар төлөвлөөд байж. Гэвч техникийн хүндрэл, коронавирусийн цар тахлаас болоод төлөвлөсөн ажил нь хойшлогджээ.
Бьорн Ульвеус, Бенни Андерссон, Агнета Фельтског, Анни-Фрид нараас бүрдсэн Шведийн энэ хамтлаг 1974 онд “Евро зөн”-д Waterloo дуугаараа тэргүүлснээс хойш олон улсад алдаршсан юм.
Тус хамтлагийн The Visitors хэмээх студийн цомог 1981 онд гарсан. 1982 онд The Singles: The First Ten Years хэмээх хоёр шинэ дуутай пянз нь гарч, 1993, 1994 онд тус хамтлаг гурван шинэ дуутай цомгууд гаргасан юм.
2018 онд хамтлагийн Instagram-аар ABBA шинэ дуугаараа эргэн нэгдэж байгаа тухай мэдээлэл гарчээ. Удалгүй тэд I Still Have Faith in You, Don’t Shut Me Down хэмээх хоёр шинэ дуу гаргасан юм.
Эх сурвалж: korrespondent.net