Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төвөөс хойд зүгт 5 км, Айраг сумын төвөөс хойд зүгт 30 км-т орших Олон-Овоо гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг долоодугаар сарын 19-ний өдрийн 08.02 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км замыг туулан 08:38 цагт очиход Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд таван зорчигчтой явсан “Алион” загварын суудлын автомашин, “Хонда инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдөж Дорноговь аймгийн Айраг сумын харьяат 61 настай, эрэгтэй иргэн Ж, 58 настай, эмэгтэй Ц, 56 настай, эмэгтэй Н, 56 настай, эмэгтэй Г нар гэмтсэн байсан тул Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын харьяат иргэн 60 настай, эмэгтэй О, 60 настай, эрэгтэй О, 58 настай, эрэгтэй Б нар нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.