Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Сэвх-Үүл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 96 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 450 км-т, /Ө-43°35’24”, У-99°57’36″// 07.20-ны өдрийн 10:28 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 10:09 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Дэлгэрмаагаас тодруулахад тус сумын Урт багийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.