“Капитал” банкны эрх хүлээн авагчийн зөвлөл өчигдөр мэдээлэл хийв. Энэ оны эхэнд тус банканд 1404 зээлдэгчийн 211.7 тэрбум төгрөгийн зээл байсан бол зургадугаар сарын 30-ны байдлаар 1081 зээлдэгчийн 194.9 тэрбумын өр үлджээ. Тодруулбал, зээлийн тоог 323-аар, хэмжээг нь 16.8 тэрбум төгрөгөөр багасгасан аж. Үүнээс 4.2 тэрбум төгрөгийн зээлийг хөрөнгөөр төлүүлэх боломжтойд тооцон өмчлөлийг нь шилжүүлж, борлуулахаар ажиллаж буй гэв. Түүнчлэн 35 иргэн, аж ахуйн нэгжийн 12.1 тэрбум төгрөгийн хадгаламж, харилцах дансны төлбөрийг барагдуулжээ. Харин “Капитал банк” болон охин компаниудынх нь эзэмшилд байсан 203 тэрбум төгрөгөөр үнэлсэн, 232 үл хөдлөх хөрөнгө, газрыг битүүмжилсэн хэвээр бөгөөд тус компанийн удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүст үүсгэсэн эрүүгийн хэрэг шийдэгдтэл дуудлага худалдаа зохион байгуулахгүй гэв. Үүнээс гадна банкийг татан буулгах явцад 377 зээлдэгч, 123 тэрбум төгрөгийн зээлийнхээ эргэн төлөлтийг хийлгүй царцаасныг эрх хүлээн авагч М.Адилбиш дурдав. Эдгээр зээлд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийж буй юм байна. Мөн дээрх банкнаас Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжилсэн 240.3 тэрбум төгрөгийг Засгийн газарт төлөх өр төлбөр, дарааллаас дээшлүүлж иргэд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хадгаламж, харилцах дансны төлбөр барагдуулах дараалалд бүртгэснийг онцлов.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн