Жил бүрийн тавдугаар сарын 17-нд Олон Улсын хүүхдийн тусламжийн утасны өдөр тохиодог. Энэ жилийн хувьд “Хүүхдийн тусламжийн утас нь COVID19 цар тахалын үед хүүхдэд чухал дэмжлэг үзүүлнэ” гэсэн уриан дор өнгөрүүлж байна. Мөн COVID-19 цар тахалын энэ цаг үед хүүхэд, залууст үнэлж барашгүй үнэтэй үйлчилгээг үзүүлсээр байгаа Хүүхдийн тусламжийн утсанд хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна.
#Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь олон улс даяар өрнүүлж буй энэ уриалгын хүрээнд энэ цаг мөчид ч ажилласаар буй бөгөөд хүүхдүүдэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл зөвлөгөө өгөх боломжоор хангах, хүүхдийг үл хайхрах байдал, дарамт мөлжлөг, хүчирхийллийн бүх хэлбэр, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах хариу үйлчилгээ авах, үндсэн эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэн ажилласаар байна.
Хүүхдийн тусламжийн утас 108