Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, нутгийн зүүн хагаст салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.
2020 оны 05 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.