Korea child fond байгууллагын дэмжлэгтэйгээр өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн 24 цагийн цэцэрлэг, бүлэгт хамрагддаг хүүхдүүдийн гэр бүлд 2-5 насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын эрсдэлийг бууруулж, таатай орчин бүрдүүлэх чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдын ойлголтыг нэмэх, тэднийг чадавхжуулах богино хугацааны төслийг хэрэгжүүллээ.
Төслийн хүрээнд ар гэрийн орчин нөхцөлийг сайжруулах зорилготой эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх “Хүүхдийн аюулгүй байдлыг хангах” теле хичээлийг хүргэж байна.
Гэрийнхээ орчин нөхцөлийг сайжруулж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлцгээе
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар