Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны зургаадугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.3 хувь, өмнөх оны эцсээс 2.7 хувь, өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар тус тус өссөнийг өнөөдөр ҮСХ-ноос танилцуулав.

Өөрөөр хэлбэл, энэ оны зургаадугаар сард инфляцын түвшин 2.8 хувь гарлаа.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ зургаадугаар сард өмнөх оны мөн үеэс ийнхүү 2.8 хувь өсөхөд Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 5.3 хувь өссөн ба үүн дотор мах, махан бүтээгдэхүүний үнэ 5 хувь, согтууруулах бус ундааны үнэ 4.1 хувь өссөн нь нөлөөлжээ.

Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6%
Хувцас бөс бараа гутлын бүлгийн үнэ 4.4%
Орон сууц, ус цахилгаан, хийн болон бусад төрлийн түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 3.3%
Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 3% тус тус ӨССӨН нь голлон нөлөөлсөн хэдий ч
Тээврийн бүлгийн үнэ 7.2% буурсан дүнтэй байна.

Инфляцын түвшин

2017 оны зургаадугаар сард 3.4%
2018 оны зургаадугаар сард 7.2%
2019 оны зургаадугаар сард 8.3% байсан бол
2020 оны зургаадугаар сард 2.8% болж өмнөх оны мөн үеэс 5.5 пунктээр буурав.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн