15 үхэр аянганд цохиулж үхжээ

2020-07-17 14:221min0
ay

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Ёлын ам багийн “Агуйт” гэдэг газар нутаглаж буй малчин Ц-ын 15 үхэр 07.14-ний өдрийн 16:00 цагийн орчим аянгад цохиулж үхжээ.

Аянга буусан газар нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 78 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-т юм байна. Тус мэдээллийг 07.15-ны өдрийн 09:29 цагт Өлзийт сумын ЗДТГ-ын дарга М.Зоригт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Аянга буусан газарт Өлзийт сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч О.Намжирмаагаар ахлуулсан алба хаагчид очиж хохирлыг тогтоон ажиллаж байгаа талаарх мэдээллийг тус сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй