Дэлхийн 216 улс оронд бүртгэгдээд буй Covid-19-ийн цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар 13 сая 229 мянга 695 хүн халдвар авснаас 7 сая 691 мянга 451 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эдгэсэн бол 574 мянга 981 хүн хорвоог орхиод байна.

Хэдийгээр коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдал төдийлөн сайн намжихгүй байгаа ч улс орнууд эдийн засгаа сэргээх зорилгоор хөл хориог сулруулж эхэлж байна.

Тодруулбал, ОХУ-ы агаарын тээврийн үйлчилгээг дахин сэргээж байгаагаа бөгөөд эхний ээлжинд коронавирусийн өвчлөл хамгийн бага13 улс руу нислэг үйлдэх болсон байна. Үүнд,

Монгол, Хятад, Их Британи, Герман, Итали, Голланд, Унгар, Польш, Норвеги, Дани, Финланд, Вьетнам болон Шри-Ланка гэх 13 улс багтсан байна.

 

Л.Баяр

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн