Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Шилийн тойром” гэдэг газар аянга бууснаас хээрийн түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 15-ны өдрийн 14:50 цагт онцгой байдлын алба хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол суман дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Петро чайна дачин тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж түймрийг 19:43 цагт цурамд оруулж 19:50 цагт бүрэн унтраасан. Гал түймэрт ойролцоогоор 600 га талбай өртөж шатсан.

 

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн