80 гаруй тооны саятан Millionaires for humanity ил захидлаараа татварыг нь нэмж, олсон орлогыг коронавирустэй тэмцэх санд шилжүүлэх хүсэлт гаргажээ. Бизнесмэнүүд мөнгөнөөс өөр зүйлээр тусалж чадахгүй нь гэсэн байна.
Бизнес эрхлэгчид татварыг нь нэмснээр аюулгүй байдал, эрүүл мэнд, өдгөө үүсээд буй бусад чухал чиглэлүүдийнх нь системийг хангана гэсэн аж.
Захидлын төгсгөлд Уолт Диснейн өв залгамжлагч Эбигейл Дисней нарын хэдэн арван бизнесмэн гарын үсгээ зуржээ.
Эх сурвалж: mignews.ru