ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигчдэдээ зориулан ЮнионПэй картын урамшууллаа эхлүүллээ.
Тус урамшууллын хүрээнд харилцагч та бүхэн ХААН Банкны ЮнионПэй картаараа 2020.07.16-2020.10.15-ны өдрийг дуустал олон улсын онлайн худалдааны аль ч сайтаас хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ худалдан аваад үнийн дүнгийн 10%-ийг буцаан авах боломжтой юм.
Таны тухайн сард хийсэн онлайн худалдан авалтын үнийн дүнгийн 10%-ийн буцаан олголт дараа сарын 21-ний өдрийн дотор ХААН Банкны дансанд тань автоматаар шилжин орох бөгөөд урамшуулал нь тухайн худалдан авалтын үнийн дүнгээс хамааран 5,000-300,000 хүртэлх төгрөг байна.
Эрхэм харилцагч та ЮнионПэй картаараа онлайн худалдан авалт хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
• Картын тань баруун доод буланд ЮнионПэй байгууллагын тэмдэглэгээ байгаа эсэхийг шалгаарай.
• Хуурамч вэбсайт руу нэвтрэхээс сэргийлж хандаж буй вэбсайтаа найдвартай буюу тэмдэглэгээ байгаа эсэхийг линк дээрээ дарж шалгаарай.
• Худалдан авалт хийх вэбсайтынхаа журам, төлбөрийн нөхцөлтэй сайтар танилцаарай.
• Онлайн худалдан авалтын гүйлгээгээ интернэт банк болон Khan Bank аппликэйшн ашиглан шалгах боломжтой.
• Картын дугаар, хүчинтэй хугацаа, ПИН код, картын ард байрлах 3 оронтой CVV дугаар гэх мэт картын мэдээллээ бусдад мэдэгдэхээс сэргийлээрэй.
Хэрэв та ЮнионПэй карт авч амжаагүй бол банкны салбарт ирэлгүйгээр зайнаас захиалан, шуудангаар хүссэн газартаа үнэгүй хүргүүлэн авч, урамшуулалд хамрагдах боломжтой.
Интернэт банк ашиглан ЮнионПэй карт шинээр захиалах бол ЭНД, Khan Bank аппликэйшнээр захиалах бол ЭНД дарна уу.
Урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утсанд хандаарай.
*Нэг харилцагчийн буцаан олголтын дээд хэмжээ: 300,000₮