Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд энэ жил 313 үрээ шандас шалган уралдахаар бүртгүүлснээс 70 орчим нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм. Хурдан хүлгүүдээс
Түрүү магнайд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Төмөрбаатарын Баяржавхлангийн хүрэн үрээ,
Аман хүзүүнд Завхан аймгийн Отгон сумын уяач Аюушжавын Лхагвын хүрэн үрээ,
Айргийн гуравт Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул Н.Дөлгөөний халиун үрээ,
Айргийн дөрөвт Дорнод аймгийн Халхгол сумын аймгийн алдарт уяач Бавуугийн Батсүхийн хүрэн үрээ,
Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач У.Тамирын уясан Увс аймгийн алдарт уяач н.Гүнчин-Ишийн хул үрээ тус тус хурдаллаа.