Улсын хэмжээнд 2019 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 31.0 сая хээлтэгч малын 23.7 сая (76.5%) нь 2020 оны эхний хагас жилд төллөсөн байна. Эм хонины 80.8 хувь, эм ямааны 74.2 хувь, үнээний 71.2 хувь, гүүний 63.3 хувь, ингэний 47.4 хувь нь төллөжээ.
Гарсан төлийн 95.8 хувь буюу 22.8 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 44.9 (0.2%) мянгаар буурсан байна.
Том малын зүй бус хорогдол 2020 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 1.3 сая болж, өмнөх оны мөн үеэс 573.7 (78.0%) мянгаар нэмэгдсэн байна. Харин 2020 оны 6 дугаар сард 95.1 мянган толгой мал хорогдсон нь өмнөх сараас 195.5 (3.1 дахин) мянгаар буурсан байна.