Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийт 111 объектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр нийтэд зарлагдсан.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/157 тоот удирдамжийн хүрээнд 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 45 зочид буудал, 26 дэн буудал нийт 71 обкектод буюу 63.9%-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн.
Шинэ корона вирусын халдварын улмаас 40 газар буюу 36.9% нь төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдаагүй.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад:
1. Төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан газруудаас түүвэрлэн нийт 31 объектын зөөлөн эдлэл бусад эд зүйлсийн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгаж, нянгийн бохирдол байгаа эсэхийг тогтоох зорилгоор 193 арчдас, 30 газрын барилгын төвлөрсөн шугамын усны чанар аюулгүй байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор усны дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид хими, нян судлалын шинжилгээ хийлгэсэн.
2. Шинэ корона вирусын халдвараас хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах талаарх Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан “Мэдэгдэл”-ийг тарааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлууд:
Үйлчилгээний ажиллагсад:
* Үйлчилгээний ажилчид нь зочид буудлын чиглэлийн мэргэжлийн ажилтангүй, зохих сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын онцлогт тохирсон, өөрийн нэр бүхий энгэрийн тэмдэггүй, ажлын дүрэмт хувцас өмсөж хэвшээгүй;
* Үйлчилгээний ажилчид өөрийн харъяа дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн лабораторид хандан эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй;
Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр:
* Зочин хүлээн авах өрөөний цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, агаарын солилцоо, их цэвэрлэгээг тогтмол хийдэггүйгээс архи, тамхины эвгүй үнэр нэвчсэн;
* Зөөлөн эдлэл, цагаан хэрэглэлийг угааж цэвэрлэхийн өмнө халдваргүйжүүлэлт хийдэггүй;
Барилга байгууламж:
* Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүй баригдсан буюу зориулалтын бус барилга байгууламжтай буюу цагаан хэрэглэлийн угаалгын газрууд нь байгалийн гэрэлтүүлэггүй, механик агааржуулалтын системгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, технологи урсгал зөрчигдөж төлөвлөгдсөн. Зочин хүлээн авах өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага байна;
Үйлчилгээний чанар:
* Тохижилт болон урсгал засварыг тухай бүр хийдэггүйгээс зочин хүлээн авах өрөөнүүдийн обой урагдсан, хана, таазны шохой хуурсан, зөөлөн эдлэл, цагаан хэрэглэл, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжээ алдсан, ариун цэврийн өрөөний тоноглолууд эвдэрсэн.
* Үйлчилгээнд хэрэглэгдэж буй 1 удаагийн гоо сайхан, ариун цэврийн бараа бүтээгдэхүүн, угаалга, ариутгал, халдваргүйтгэлийн бодис бэлдмэлийн гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдлын тухай хяналтын байгууллагын дүгнэлтгүй зөрчлүүд илэрсэн байна.
6.5 Лабораторийн шинжилгээ:
* Зочин хүлээн авах өрөөний зочдын үйлчилгээнд хэрэглэгдэх халад, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэл, улавч түүнчлэн зөөлөн эдлэл, цагаан хэрэглэлийн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн чанарыг шалгаж, нянгийн бохирдол байгаа эсэхийг илрүүлэх зорилгоор 36 объектоос 193 арчдасны шинжилгээ авахад 31 арчдас буюу 31.6% нь бохирдолтой гарсан. /Staphylococcus spp, E.Coli /