Буриадын Тунгинский дүүргийн Шулута сууринд COVID-19 коронавирус эрчимтэй дэгдэж, дэлхий дээр халдвар хамгийн ихээр тархсан суурин боллоо. Өнгөрөгч зургадугаар сард энд олон нийтийн арга хэмжээ явуулахыг хориглосон байсан ч 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нутгийн иргэд бөөгийн уламжлалт ёслол үйлджээ. Гэтэл энэ ёслолд оролцсон, Улаан-Үд хотоос ирсэн нэг нөхөр өвчтэй болж таарч, түүнээс халдвар дамжсанаар өдгөө Шулута суурингийн 49 оршин суугч COVID-19-тэй болж таарчээ. Уг суурин 390 хүнтэй гэхээр найман хүн тутмын нэг нь халдвартай гэсэн үг. Өөрөөр хэлбэл хүн амын дундах халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байна гэсэн үг юм.
Тиймээс Тунгинский дүүргийн тэргүүн Иван Альхеев сууринг тусгаарлахын тулд нүх ухаж, иргэдээ машинтайгаар орж гаргахгүй болгож байна. Шулута суурин нь хөгжлөөр хоцрогдоогүй, дээр нь А333 холбооны автозамын дэргэд оршдог болохоор иргэд нь халдвар тараах магадлал өндөр аж. Энэ суурингаас зүүн тийш Эрхүү хот, баруун тийш Монголын хил оршдог байна. Дээр нь Тункинский дүүрэг нь аялал жуулчлалын бүс, рашаанд нь жил бүр 300 мянга орчим жуулчин ирдэг байна.
Эх сурвлаж: www.vesti.ru