Өмнөд Солонгосын Сөүл хотын мэр Пак Вон Сун амиа алдсан байдалтайгаар олдлоо. Түүний цогцсыг Сөүлийн төвд орших Пугаксан цэцэрлэгт хүрээлэнд, уулын энгэрийн ойгоос олсон байна. 65 настай Пак Вон Сун амиа егүүтгэсэн байж магадгүй гэнэ.

Амиа алдахаасаа өмнө гэртээ гэрээслэлтэй төстэй зурвас үлдээсэн байсан аж.

Түүнийг энэ сарын 8-нд туслахаар нь ажиллаж байсан нэгэн бүсгүй бэлгийн дарамт үзүүлсэн гэж шүүхэд өгчээ.

Пак Вон 2011 оноос Сөүл хотын даргаар ажиллаж байсан бөгөөд иргэдийнхээ дунд нэр хүндтэй, 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлал өндөр гэж хардаг байсан юм. Сөүл хот түүний явуулж байсан үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн