Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ “Өчигдөр нийт 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Батлагдсан тохиолдол 227 байгаагаас 197 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 30 хүний 27-ынх нь бие хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 67 хүн эмчилгээ тандалт, хяналтын доор байгаа.
Өчигдөр орой буусан Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 иргэн ирсэн. Уг онгоцонд явсан 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж ихэр охид төрүүлсэн бөгөөд эх, хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч тусгаарласан” гэлээ.