2019 онд Улсын хэмжээнд нийт 172 хурдан морины уралдаан зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 10,295 хүүхэд хурдан морь унаж уралдсан. Уралдааны үед 448 хүүхэд мориноос унаж, 129 хүүхэд хүнд болон хөнгөн гэмтэл авч эмнэлгийн анхан шатны болон дараагийн шатлалын эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан.
Үүнээс Нийслэлийн хэмжээнд 2019 онд 11 уралдаан зохион байгуулагдаж 1698 хүүхэд уралдаж 53 хүүхэд мориноос унасан байна.
Стандартын шаардлагыг хангасан хувцас хэрэглэлийг бүрэн өмсүүлж, даатгалдаа хамруулж уралдуулахыг уриалж байна.