Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хотоос иргэдээ татаж авах тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
Тус онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирэх бөгөөд маргааш буюу 7 дугаар сарын 10-ны 01:00 цагт Улаанбаатар хотод газардах хуваарьтай байна.
Өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 18:05 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардсан. Энэ удаагийн онгоц нь долоодугаар сард БНСУ-аас иргэдээ татан авч буй 4 дэх нислэг юм.
Тус онгоцоор нийт 258 ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Намуун”, “Мичид”, “Зүчи”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана.