Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Нийслэлд өчигдөр орой хүнд даацын машин 13 машиныг мөргөсөн зам тээврийн осол гарчээ – updown.mn

Нийслэлд өчигдөр орой хүнд даацын машин 13 машиныг мөргөсөн зам тээврийн осол гарчээ

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “2020 оны 7 дугаар сарын 8-н буюу өчигдөр орой 23:20 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын зам, Сургуулийн 14 дүгээр гудамжны урд замд HOVO маркийн миксер Мицубиши пажеро, 7 ширхэг Тоёота приус, Ниссан дацуй, Хонда инсайт, Старекс, Ланд круйзер 80 машинуудтай мөргөлдсөн ноцтой осол гарлаа.

HOVO маркийн миксер нь 10 тоннын зуурмаг ачих даацтай. Осол гарах үед 8 тоннын зуурмагтай явж байсан нь тогтоогдсон.

Одоогийн байдлаар ослын улмаас таван хүн гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн.

Мөн ослын үеэр гурван айлын хашаа дайрсан байна.

Ослын шалтгааныг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна”  гэв.

Тиймээс том оврын машинаар үйлчилгээ эрхэлдэг ААН, жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өглөө бүр шалгах, ачааны даацыг хэтрүүлэхгүй байх, ядарч сулвдсан үедээ машин барихгүй байх, хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн