Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Хойд Солонгосын цөмийн туршилтын эсрэг АНУ, Өмнөд Солонгос болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Хойд Солонгос өнөө өглөө 05:40 цагт дахин богино тусгалтай “Scud” пуужин хөөргөсөн нь Япон тэнгис дэх эдийн засгийн Онцгой бүст унасан байна. Үүнтэй холбогдуулан тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийснийг Reuters агентлаг мэдээлжээ.
Хойд Солонгосын энэ үйлдлийн хариуд Японы Ерөнхий сайд Шинзо тус улсын удаа дараагийн өдөөн хатгалгыг “огтхон ч тэвчиж чадахгүй нь” гэснийг хэвлэлүүд онцолсон байна.
Мөн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүгагийн хэлсэнээр тус тэнгисийн дээгүүр нисч байсан нисэх онгоцнуудад ямар нэгэн хохирол учраагүй аж. Гэхдээ энэ бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг илт зөрчсөн хэрэг гэжээ. Мөн пуужингийн зарим хэсэг Шиманэ мужийн Оки арлаас ердөө 300км зайд унасан байж болзошгүй тул пуужингийн талаар нарийвчилсан шинжилгээг яаралтай явуулхаар болжээ.
Хойд Солонгосын энэ үйлдлийн талаар Японы Ерөнхий сайд Шинзо тус улсын удаа дараагийн өдөөн хатгалгыг “огтхон ч тэвчиж чадахгүй нь” гэжээ.
Пхеньяан өнөөдрийн хөөргөсөн пуужинг хамруулан он гарсанаас хойш 12 дахь пуужингаа туршаад байгаа юм байна.