Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.07.06/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс оронд тархаж буй Ковид-19 цар тахлаар 11 сая 537 мянган хүн өвчилж, 536 мянган хүн нас бараад байна. Одоогоор 6.5 сая хүн эдгэрч, 4.5 сая хүн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 165 мянган хүн халдвар авч 3000 гаруй хүн нас барлаа.

АНУ-д 52 мянга, Бразилд 26 мянган, Энэтхэгт 23 мянган хүн өвчилж халдвараар тэргүүлж буй орны тоонд багтаж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6736 хүн 134 хүн нас барсан.

Манай улстай хил залгаа Тува, Буриад Читад 29-81 тохиолдлоор нэмэгдсэн байна. Манай улсад сүүлийн 24 цагт 89 ажиглалтаас гарч, 135 хүн ажиглалтад орж, одоогоор 2763 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүст 45 их эмч, 81 резидент үйлчилж байна. Шуурхай утас 119-т сүүлийн 24 цагт 154 хүн, шуурхай аппликейшнд гурван хүн холбогдож мэдээлэл авлаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн