Архангай аймагт 1160 орчим мал үерт урсжээ. Тодруулбал, тус аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн “Худгийн булаг” гэдэг газар тус сумын нутгаар 07.03-ны өдрийн 21:00 цагт усархаг ширүүн бороо орж үер болсны улмаас малчин Э-ын 5 ханатай гэр, 15 айл өрхийн 1100 орчим бог, 60 бод мал үерт урссан.
Энэ тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Батмөнх 07.04-ний өдрийн 10:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.