Швейцарын Credit Suisse банкнаас дэлхий дахинаа хэдий тооны эмэгтэй удирдах албан тушаал хашиж байгааг тоолжээ. Үүний тулд судлаачид 56 улсын 3000 гаруй компанийг судалсан байна.
2019 онд дэлхий дахинаа захирлуудыг 20,6% нь эмэгтэйчүүд байсан аж. Харин 2018 онд 19,9% байсан бол 2015 онд 15,3% байжээ. Европт захирлуудын зөвлөлд эмэгтэйчүүд 29,7%-тай байсан бол Хойд Америкт 24,7%-тай байв. Тэгвэл Ази-Номхон далайн бүсэд Японоос бусад улсыг оролцуулбал 14,4% байлаа. Харин Латин Америкт 7,8% байжээ.
• Францад эмэгтэйчүүд удирдах албанд хамгийн их буюу 44,4%-ийг эзэлж байв.
• Норвегт – 40,9%
• Өмнөд Солонгост – 3,1%
• Японд – 5,7% (2010-аад оны эхээр удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн тоо 1 хүрэхгүй хувийг эзэлж байв.)
• Орост захирлуудын зөвлөлд эмэгтэйчүүдийн хувь 5,7% байв. 2018 онд 9,1% байсан юм.
Credit Suisse банкны шинжээчид олон эмэгтэй удирдагчтай компани зөвхөн эрчүүдтэйг бодвол илүү бүтээмж өндөр, ашигтай ажиллаж байгааг олж тогтоосон байна.
Тэгвэл аль салбарт эмэгтэй удирдагчид илүү вэ?
1. Эмэгтэйчүүдийн 32,3% нь боловсон хүчин, IT зэрэг мэргэшсэн хэлтсүүдийг тэргүүлдэг.
2. 17,8% нь стратеги, хөрөнгө оруулалтын захирлын албан тушаал хашдаг.
3. 13,6% нь бизнесийн удирдлага хариуцсан захирлын албан тушаалтай (CBO)
4. 14,1% нь санхүү эрхэлсэнз захирал
5. 4,5% нь ерөнхий захирал.
Гэхдээ Герман, Япон, Испани, Турк, Малайзад эмэгтэй тэргүүнтэй томоохон компани байсангүй. Италид 15%-тай гарчээ.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд хэн бэ?
Forbes сэтгүүл 2018 оны 12 сард дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн чансааг гаргахад дараах эмэгтэйчүүд багтжээ:
• Германы канцлер Ангела Меркель
• Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй (2019 оны 07 сард албан тушаалаа өгсөн)
• ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард (2019 оны 07 сард ажлаа өгсөн)
• General Motors-ийн гүйцэтгэх захирал Мэри Барра
• Fidelity Investments хөрөнгө оруулалтын компанийн тэргүүн Эбигейл Жонсон
• YouTube-ийн тэргүүн Сьюзан Войжицки
• Испанийн томоохон Banсo Santander банкны тэргүүн Ана Патрисия Ботин
• Агаарын тээвэр угсралтын Lockheed Martin компанийн тэргүүн Мэрилин Хьюсон
• IBM-ийн ерөнхий захирал Жинни Рометти
Оросууд эмэгтэй улстөрчдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
2019 оны 09 сард ВЦИОМ-оос иргэд эмэгтэйчүүд засгийн эрхэнд гарахад хэрхэн ханддагийг олж тогтоожээ.
• Санал асуулгад оролцогчдын 78% нь эмэгтэйчүүд улстөрд ороход сайн ханддаг;
• 81% нь засгийн эрхэнд эрэгтэй, эмэгтэй хүн тэнцүү тоотой байх ёстой гэж хэлсэн;
• 32% нь эмэгтэйчүүдийг 2019 оноос илүү олноор төрийн эрхэнд байгаасай гэж хүсдэг;
• 7% нь эмэгтэйчүүдэд засаглалын хонгилд байх газар үгүй гэжээ.
Оросуудын бодлоор эмэгтэй улстөрчдийн давуу тал:
1. Хүмүүстэй илүү ойр, нийгмийн асуудлыг илүүтэй ойлгодог
2. Зөн билиг нь хөгжсөн
3. Цэцэн цэлмэг ухаантай
4. Эелдэг зөөлөн
5. Аливааг ухаж ойлгох чадвар сайн.
Эмэгтэй улстөрчдийн сул тал:
1. Зан ааль зөөлөн
2. Сэтгэл хөдлөл ихтэй
3. Зөвхөн ажилдаа анхаарал төвлөрч ажиллахад хүнд
Эх сурвалж: www.gosrf.ru
Орчуулсан Э.МАРТ