АНУ-ын Еөнхийлөгчийн сонгуульд Америкийн рэп од Кэни Уэст өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Энэ талаараа рэп од өөрийн твиттер хуудсаар дамжуулан зарлаж “Хэтийн зорилгоо нэгтгэж, ирээдүйгээ бүтээж, бурханд итгэн Америкийн итгэл найдварыг бодитой болгох цаг ирлээ. Би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна!” хэмээн бичжээ.

Гэвч Уэст үнэхээр сонгуульд өрсөлдөх гэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Учир нь Холбооны Сонгуулийн Хорооны нэр дэвшигчдийн бүртгэлд түүний нэр одоогоор алга байгаа юм. Кэни Уэст анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрөлдөнө гэж зарлаж байгаа юм биш. Тэрээр 2015 онд MTV Music Awards ёслолын арга хэмжээнд оролцохдоо 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарлаж байсан юм.

Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэр дэвших хугацаагаа 2024 он болгон хойшлуулж байгаа талаараа хэвлэлд ярьж байсан Кэни Уэст 2018 онд Цагаан ордонд зочилж, ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжиж явдгаа илэрхийлж байсан юм.

2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болоход дөрвөн сарын хугацаа үлдсэн. Америкийн улс төрийн гол намууд нэр дэвшигчдээ тодруулж, аэнэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн Бүгд Найрамдах намын Дональд Трамп, Ардчилсан намын Жо Байден нарын дунд өрнөх төлөвтэй байгаа.

Харин 43 настай рэп од бие даан нэр дэвшихийн тулд олон хүний гарын үсэг цуглуулах шаардлагатай юм. АНУ-ын зарим гол мужуудад гарын үсэг цуглуулах үйл ажиллагааны хуулиар олгосон хугацаа дуусаад байна. Харин түүнийг Tesla, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск түүнийг бүрэн дэмжиж байгаагаа твиттер хуудсандаа мэдэгджээ. Мөн реалити шоуны од Ким Кардашян нөхрийнхөө мэдэгдлийг Америкийн далбаатай цуг өөрийн сошиал хуудсанд нийтэлж, дагагчидтайгаа хуваалцсан байна.

Эх сурвалж: BBC

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн