Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэх газар долдугаар сарын 4-нд хоёр удаа газар хөдөлжээ.
Тодруулбал, тухайн өдрийн 14:20 цагт 5.1 мөн 17:41 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн байна.
Дорнод аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад тухайн газар нь “Петрочайна Дачин Тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг компанийн ажилчдад чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй хэмээн мэдээлжээ.
Газар хөдөлсөн солбицол: Ө-47002/00//, У-116038/00//
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар