УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын Хуулийн бодлогын зөвлөх болжээ. Өмнө нь УИХ-ын даргын Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Ж.Сүхбаатар энэ сонгуульд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон тул ажлаа хүлээлгэн өгсөн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар таван зөвлөхтэй ба Хуулийн бодлогын зөвлөх Д.Лүндээжанцан, Эдийн засгийн зөвлөх С.Баярмөнх, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөх Д.Бадамдаш, Улс төрийн бодлогын зөвлөх З.Төмөртөөмөө, Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессор Д.Бадарч нар ажилладаг билээ.