Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ-аас иргэдээ авчрахаар өнөө өглөө /2020.07.02/ Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ-ийн ОМ302 онгоц Улаанбаатараас хөөрсөн.
Гэвч Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийсэн талаар МИАТ ТӨХК-аас мэдээллээ. Тиймээс нислэгийн 170 зорчигчийг Бээжингээс авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрчээ.