Нийслэлийн холбогдох байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийх үеэр “Тавантолгой түлш” ХК-ийн хэвлэлийн төлөөлөгч н.Батсуурь мэдээлэл өглөө.
Тэрбээр “Наадмын маргааш намар гэдэг. Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг хүргэе. Үйлдвэрийн ажил хэвийн явагдаж, сайжруулсан түлшээ үйлдвэрлэн тодорхой хэмжээгээр нөөцөлж байна. Тэр дундаа Зүүн бүсийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа.
“Тавантолгой түлш” ХК өнгөрсөн жилийн нөөцөлсөн түлшний тоо хэмжээнээс илүүг энэ жил нөөцлөхөөр бэлтгэлээ хангаад явж байна. Нэг тулгарч байгаа бэрхшээл нь түлш нөөцлөх сав, агуулахын асуудал үүссэн.
Иймд иргэд, ААН-үүдийг зуны хоёр сард боломж бололцоо, агуулах савныхаа хэмжээгээр сайжруулсан түлшээ нөөцөлж авахыг уриалж байна. ААН-үүд намар түлшээ авна гэж иргэдтэйгээ уралдаж байхаар эрт авчихвал аль аль талдаа хэрэгтэй.
Мөн хувьдаа агуулах савтай иргэд, ААН байвал “Тавантолгой түлш” ХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газарт хандаж, хамтарч ажиллан агуулах, саваа түрээслэхийг уриалж байна” гэв.