УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжих, эсэх асуудлыг хэлэлцэж байна.
У.Хүрэлсүх “Сөрөг хүчинтэй хамтарч ажиллана. Ардын нам, Ардчилсан намын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлоос улс орны ирээдүй, хөгжил шалтгаална. Урьд нь хамтарч ажиллаж байсан, одоод хамтарч ажиллана. Шүүмжлэлийг хүлээн авна. Харин доромжлуулахгүй. Зарчмын шаардлага тавь. Алдаа дутагдлаа засаж, залруулж, ажилдаа тусгана.
Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах асуудал их чухал. Дотоодоо хүнсээр хангахаас гадна, гадагш нь экспортолно. Атрын дөрөвдүгээр аяныг зохион байгуулна. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой асар чухал асуудал.
Ноолуурын ханштай асуудал мандсан. Бүх юмны үнийг хатуу барих боломжгүй. Малчдын амьдрал хүндэрч байгаа учраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, үр дүнд хүрээгүй ажил бий.
Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээс хэрэгжсэн асуудал ч бий. Хүүхдийн мөнгө, Аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын асуудал дэм болсон.
Төсвийн тодотгол хийх үеэр бид цар тахалтай холбоотой саналууд оруулж ирж хэрэгжүүлэн. Эрүүл мэндийн салбарт тодорхой санхүүжилт гаргаж, хөрөнгө оруулалт хийсэн” гэв.
Н.БАТАА