Улаанбаатар /МОНЦАМЭ/. Долоодугаар сарын 2-нд болох үйл явдлын тойм:
09.00 цагт НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдана.
11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.
Төрийн ордонд
09.00 цагт “Их эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
10:00 цагт НОБГ, НМХГ, НБОГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Нийслэлийн Хангарьд ордны Хэвлэл мэдээллийн төвд.
10:30 цагт нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аян-2” арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү. Нийслэлийн Хангарьд ордны Хэвлэл мэдээллийн төвд.
11.00 цагт Сангийн яам, ХНХЯ, БХБЯ, Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны удирдлагууд аймгуудын хог хаягдлын менежментийг сайжруулах, Замын-Үүд чөлөөт бүсийг хөгжүүлэх, цар тахлын үеийн сөрөг нөлөөг бууруулах 3 төслийн гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99015737