Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлээр орон даяар зэрэг эхэлнэ.
2020 онд Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27,999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2,903 нь өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна.
Шалгуулагчдад хандан Боловсролын үнэлгээний төвөөс дараах зөвлөмжийг гаргажээ.
Үүнд “Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт улсын хэмжээнд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-ийн гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5-2 метрээс доошгүй байхаар зохион байгуулж байгаа.
“Шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, амны хаалт зүүсэн эсэхийг шалгах, гарын ариутгал хийх, 1 удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдана.
Мэргэжлийн байгууллагаас гаргасан Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулагдах өдрүүдэд бороотой байх тул Шалгуулагч та бүхэн шүхэр, цув зэрэг хувийн бэлтгэлээ сайтар хангаж, шалгалтдаа ирэхийг БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ-өөс анхааруулж байна” гэжээ.
Шалгуулагчид шалгалтын төв дээр очихдоо:
Суудлын хуваарь,
Иргэний үнэмлэх
Бүртгэлийн хуудас
Бүрэн дунд боловсролын гэрчилгээг заавал авчрах учиртай.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь: