ДЭМБ-аас Монголыг антибиотикийн томоохон хэрэглэгч гэв

2020-07-01 14:471min0
994012.ae8936554dd27e9e32ff4f767f26d579

ДЭМБ-ын антибиотикийн хэрэглээний хяналтын тайлангаар Монгол, Турк, Иранд антибиотикийн хэрэглээ хэтэрхий өндөр байна, тэр дундаа монголчууд нэлээд түлхүү хэрэглэдэг гэж гарчээ.

ДЭМБ эмийн хэрэггүй хэрэглээг бууруулах шаардлагатай гэж үзэж байна. Нидерландад 1000 хүнд хоногийн тодорхой тун (DDD)-гийн хэмжээ 9,78 байхад Их Британи, Туркт хоёр дахин их байна. Харин Ираных Турктэй адил гарсан бол Монгол хамгийн өндөр буюу 1000 хүнд (DDD)-гийн хэмжээ 64,41 байна.

“Энэ тайлангаар антибиотикийн хэрэггүй хэрэглээг багасгах зорилгоор жорын дагуу олгодог бодлогыг яаралтай авах шаардлагатай нь харагдаж байна” гэж ДЭМБ-ын үндсэн эм бэлдмэл, эмнэлгийн зориулалттай эдлэлийн албаны захирал Сюзанн Хилл мэдээллээ.

Эх сурвалж: centralasia.media

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй