Баянзүрх дүүргийн прокурорын газраас Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох 7 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн.

Яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарын өмгөөлөгч З.Хүрэлсүх хүсэлт гаргаж, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар яллагдагч Г.Загдаад урьд авсан цагдан хорих, яллагдагч Г.Амарсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар

By updown

One thought on “Яллагдагч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаав”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн