Малчид цахилгаан хайчаар, аюулгүй ажиллагааны зааврын дагуу хонь хяргаж сурснаар хөдөлмөрөө хөнгөвчилж, цаг хэмнэж байна.

МҮХАҮТ, Германы ХАҮТ-тай хамтран Архангай аймагт хэрэгжүүлж буй “Ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийн хүрээнд тус аймгийн Хотонт, Хашаат, Өгийнуур сумын 30 орчим иргэн цахилгаан хайчаар хонь хяргах сургалтад хамрагдлаа.

Эдгээр гурван сумын дунд орших “Хөөрөг” багт мал халдваргүйжүүлэх онгоц шинээр ашиглалтад оруулсан байна. Ингэснээр үйлдвэрийн шаардлага хангахуйц ноосны гарц нэмэгдэж, хяргасан хонио тэр дор нь зориулалтын бодистой онгоцонд угааж, малын халдварт өвчнөөс сэргийлэх боломжтой болжээ.

By updown

One thought on “Германы цахилгаан хайчаар хонь хяргах сургалтад иргэд хамрагдлаа”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн