Өнөөдөр зам тээврийн салбарын 24 албан хаагч Түрээслээд өмчлөх орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээс гардан авлаа.
Эдгээр албан хаагчдын тухайд тусгаарлах байранд ажилласан, ачаа тээврийн тээврийн нислэгт үүрэг гүйцэтгэсэн, анхны захиалгат нислэгийг ахалсан, мөн орон нутгийн зорчигчийн галт тэргэнд 11 удаа томилогдон ажиллаж зорчигчдод тандалт, үзлэг хийсэн МИАТ ТӨХК болон зорчигчийн вагон тээврийн үйлчлэгч, жолооч зэрэг албан хаагчид багтсан байна.
Өнөөдөр мөн эрүүл мэндийн салбарын 400 албан хаагч батламж гардан авсан.
Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт нийт төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний 1000 албан хаагч хамрагдахаас өнөөдрийн байдлаар 50 хувь нь орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламжаа гардан аваад байна.
Батламж гардан авсан иргэд байраа сонгон, Нийслэлийн орон сууцны корпорацитай гэрээгээ байгуулснаар түлхүүрээ гардан авах юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллэ