“Зөв хүн электорат” эвслээс УИХ-ын сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор хэвлэлийн бага хурал хийлээ. Хүн намын дарга Б.Найдалаа “Төрийн албыг улс төрийн сонгуульд дайчлан ашигладаг, иргэдийг авч байгаа халамжаар нь барьцаалж санал өгүүлдэг, дарамталдаг шударга бус явдал үе үеийн сонгуульд байсаар ирсэн. Үүний шийдэл нь сонгуулийн санал тоолох биш тогтолцоондоо байгаа юм. Зөв хүн электорат эвсэл сонгуулийн тогтолцоог мажоритар биш пропорционал болгон өөрчлөхийн төлөө тэмцэнэ. Ингэж байж бид зөв төрийг бүтээнэ. Сонгуулийн тогтолцоо иргэн таны саналыг булхаагүйгээр шууд төрд хүргэдэг тэр тогтолцоог бий болгохын төлөө УИХ дахь суудлаараа дамжуулна хичээнэ” хэмээв.