Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр АН-ын гишүүн О.Батхандыг томилжээ. О.Батханд нь УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан юм.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэмээх нь шинэ албан тушаал бөгөөд Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны даргаар Б.Ширнэн ажиллах юм байна.
О.Батханд нь:
Боловсрол: Дээд /Сэтгүүлч, эрхзүйч/
Гэр бүл: Гэрлэсэн. Нөхөр хоёр охины хамт амьдардаг
Төгссөн сургууль:
1990-1999 он Баатар хот Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургууль
1999-2004 он Үндэсний Тагнуулын Академийн Эрхзүйч,
2001-2004 он Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Олон Улсын Сэтгүүлч
2004-2005 он АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлал курс
2013- он АНУ-ын Харвардын Их Сургуулийн сэтгүүлзүй, англи хэлний курсэд суралцсан.
Ажлын туршлага:
2004-2011 он ТВ-9 телевиз гадаад мэдээний редактор, сэтгүүлч ,ТВ-9 телевизийн Гадаад харилцааны албаны дарга
2011-2012 он УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор
2012-2013 он ETV HD телевизийн захирал
2013-2014 он “ NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирал
2014- 2016 он Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын хэвлэлийн төлөөлөгч
2016- “НТС” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2020-Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга